Дорнын зурхай

2014-03-28

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-03-28 . Баасан гараг
  • Билгийн тооллын: 27. Гурван хөх мэнгэтэй шар нохой өдөр
  • Наран ургах шингэх: 06.49-19.11
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
Аргын тооллын 3 сарын 28, Сугар гараг. Билгийн тооллын 27, Чөдөр одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 49 минутад мандан, 19 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

<< 2017 он, 10 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр