Дорнын зурхай

2014-03-23

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-03-23 . Ням гараг
  • Билгийн тооллын: 22. Найман цагаан мэнгэтэй харагчин могой өдөр
  • Наран ургах шингэх: 06.58-19.02
  • Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Авахуй
Аргын тооллын 3 сарын 23, Адъяа гараг. Билгийн тооллын 22, Гар одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 58 минутад мандан, 19 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно.

<< 2017 он, 12 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр