Дорнын зурхай

2014-03-01

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-03-01 . Бямба гараг
  • Билгийн тооллын: 30. Гурван хөх мэнгэтэй цагаагчин хонь өдөр
  • Наран ургах шингэх: 07.36-18.23
  • Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Сансар
Аргын тооллын 3 сарын 1, Санчир гараг. Билгийн тооллын битүүн, Чөдөр одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 18 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

<< 2017 он, 08 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр