Дорнын зурхай

2014-02-09

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-02-09 . Ням гараг
  • Билгийн тооллын: 10. Таван шар мэнгэтэй цагаагчин гахай өдөр
  • Наран ургах шингэх: 07.59-17.52
  • Үс засуулбал: Эрч хүч ихэснэ.
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
Аргын тооллын 2 сарын 9, Адъяа гараг. Билгийн тооллын 10, Гөрөөсөн толгой одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 7 цаг 59 минутад мандан, 17 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар малтах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

<< 2018 он, 09 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр