Дорнын зурхай

2014-02-07

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-02-07 . Баасан гараг
  • Билгийн тооллын: 8. Долоон улаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр
  • Наран ургах шингэх: 08.02-17.49
  • Үс засуулбал: Нас уртасна.
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Авахуй
Аргын тооллын 2 сарын 7, Сугар гараг. Билгийн тооллын 8, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 02 минутад мандан, 17 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.

<< 2018 он, 09 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр