Дорнын зурхай

2014-02-06

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-02-06 . Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 7. Найман цагаан мэнгэтэй шар бич өдөр
  • Наран ургах шингэх: 08.04-17.47
  • Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Аргын тооллын 2 сарын 6, Бархасвадь гараг. Билгийн тооллын 7, Гоё хүүхэн одтой, шар бич өдөр. Өдрийн наран 8 цаг 04 минутад мандан, 17 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

<< 2020 он, 04 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр