Дорнын зурхай

2014-02-03

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-02-03 . Даваа гараг
  • Билгийн тооллын: 4. Хоёр хар мэнгэтэй хөхөгчин могой өдөр
  • Наран ургах шингэх: 08.08-17.42
  • Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна.
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Аргын тооллын 2 сарын 3, Сумъяа гараг. Билгийн тооллын 4, Могойг хүлэгч одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 08 минутад мандан, 17 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

<< 2020 он, 04 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр