Дорнын зурхай

2014-02-26

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-02-26 . Лхагва гараг
  • Билгийн тооллын: 27. Зургаан цагаан мэнгэтэй шар луу өдөр
  • Наран ургах шингэх: 07.39-18.18
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Аргын тооллын 2 сарын 26, Буд гараг. Билгийн тооллын 27, Элдэв тэнгэртэн одтой, шар луу өдөр. Өдрийн наран 7 цаг 39 минутад мандан, 18 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, бөө удганы үйл, газар, шороо малтахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

<< 2018 он, 06 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр