Дорнын зурхай

2014-02-25

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-02-25 . Мягмар гараг
  • Билгийн тооллын: 26. Долоон улаан мэнгэтэй улаагчин туулай өдөр
  • Наран ургах шингэх: 07.41-18.17
  • Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
Аргын тооллын 2 сарын 25, Ангараг гараг. Билгийн тооллын 26, Суулга одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 41 минутад мандан, 18 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

<< 2019 он, 05 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр