Дорнын зурхай

2014-02-20

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-02-20 . Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 20. Гурван хөх мэнгэтэй хар нохой өдөр
  • Наран ургах шингэх: 07.47-18.09
  • Үс засуулбал: Өлсөж ундаасна
  • Барилдлага: Хотол чуулган
  • Шүтэн барилдлага: Авахуй
Аргын тооллын 2 сарын 20, Бархасвадь гараг. Билгийн тооллын 20, Салхины эх одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 47 минутад мандан, 18 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, шинэ ажил эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

<< 2021 он, 04 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр