Дорнын зурхай

2014-02-18

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-02-18 . Мягмар гараг
  • Билгийн тооллын: 18. Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр
  • Наран ургах шингэх: 07.49-18.05
  • Үс засуулбал: Эд малын гарлагатай
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
Аргын тооллын 2 сарын 18, Ангараг гараг. Билгийн тооллын давхарласан 18, Тугчин одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 7 цаг 49 минутад мандан, 18 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

<< 2020 он, 04 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр