Дорнын зурхай

2014-02-17

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-02-17 . Даваа гараг
  • Билгийн тооллын: 18. Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр
  • Наран ургах шингэх: 07.50-18.04
  • Үс засуулбал: Эд малын гарлагатай
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Аргын тооллын 2 сарын 17, Сумъяа гараг. Билгийн тооллын 18, Харцага одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 7 цаг 50 минутад мандан, 18 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

<< 2019 он, 03 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр