Дорнын зурхай

2014-02-15

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-02-15 . Бямба гараг
  • Билгийн тооллын: 16. Найман цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр
  • Наран ургах шингэх: 07.52-18.01
  • Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Аргын тооллын 2 сарын 15, Санчир гараг. Билгийн тооллын 16, Их морь одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 52 минутад мандан, 18 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

<< 2018 он, 06 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр