Дорнын зурхай

2014-02-12

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-02-12 . Лхагва гараг
  • Билгийн тооллын: 13. Хоёр хар мэнгэтэй хөх бар өдөр
  • Наран ургах шингэх: 07.55-17.55
  • Үс засуулбал: Жаргал ирнэ.
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
Аргын тооллын 2 сарын 12, Буд гараг. Билгийн тооллын 13, Өглөгт охин одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 7 цаг 55 минутад мандан, 17 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

<< 2018 он, 06 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр