Дорнын зурхай

2014-02-11

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-02-11 . Мягмар гараг
  • Билгийн тооллын: 12. Гурван хөх мэнгэтэй харагчин үхэр өдөр
  • Наран ургах шингэх: 07.56-17.54
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ.
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Аргын тооллын 2 сарын 11, Ангараг гараг. Билгийн тооллын 12, Хэрцгий охин одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 56 минутад мандан, 17 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

<< 2018 он, 12 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр