Дорнын зурхай

2014-01-08

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-01-08 . Лхагва гараг
  • Билгийн тооллын: 8. Нэг цагаан мэнгэтэй шарагчин туулай өдөр
  • Наран ургах шингэх: 08:38-17:11
  • Үс засуулбал: Нас уртасна.
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
Аргын тооллын 1 сарын 8, Буд гараг. Билгийн тооллын 8, Дэлгэрүүлэгч одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.

<< 2017 он, 06 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр