Дорнын зурхай

2014-01-07

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-01-07 . Мягмар гараг
  • Билгийн тооллын: 7. Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр
  • Наран ургах шингэх: 08:39-17:11
  • Үс засуулбал: Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Аргын тооллын 1 сарын 7, Ангараг гараг. Билгийн тооллын 7, Могойг хүлэгч одтой, шар бар өдөр. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатгыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бөө удганы үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

<< 2017 он, 05 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр