Дорнын зурхай

2014-01-04

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-01-04 . Бямба гараг
  • Билгийн тооллын: 3. Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
  • Наран ургах шингэх: 08:41-17:08
  • Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно.
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Аргын тооллын 1 сарын 4, Санчир гараг. Билгийн тооллын 3, Тооно одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

<< 2017 он, 02 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр