Дорнын зурхай

2014-01-29

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-01-29 . Лхагва гараг
  • Билгийн тооллын: 28. Долоон улаан мэнгэтэй цагаан хулгана өдөр
  • Наран ургах шингэх: 08:14-17:35
  • Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Аргын тооллын 1 сарын 29, Буд гараг. Билгийн тооллын 28, Суулга одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 14 минутад мандан, 17 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улай гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

<< 2017 он, 08 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр