Дорнын зурхай

2014-01-28

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-01-28 . Мягмар гараг
  • Билгийн тооллын: 27. Найман цагаан мэнгэтэй шарагчин гахай өдөр
  • Наран ургах шингэх: 08:15-17:34
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Аргын тооллын 1 сарын 28, Ангараг гараг. Билгийн тооллын 27, Гар одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 15 минутад мандан, 17 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

<< 2017 он, 03 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр