Дорнын зурхай

2014-01-27

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-01-27 . Даваа гараг
  • Билгийн тооллын: 26. Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр
  • Наран ургах шингэх: 08:17-17:32
  • Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Аргын тооллын 1 сарын 27, Сумъяа гараг. Билгийн тооллын 26, Эрхтний тэнгэрт одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 17 минутад мандан, 17 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

<< 2017 он, 06 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр