Дорнын зурхай

2014-01-25

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-01-25 . Бямба гараг
  • Билгийн тооллын: 24. Хоёр хар мэнгэтэй улаан бич өдөр
  • Наран ургах шингэх: 08:21-17:29
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Аргын тооллын 1 сарын 25, Санчир гараг. Билгийн тооллын 24, Хонгорцог одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 8 цаг 21 минутад мандан, 17 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

<< 2017 он, 02 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр