Дорнын зурхай

2014-01-19

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-01-19 . Ням гараг
  • Билгийн тооллын: 18. Найман цагаан мэнгэтэй цагаан бар өдөр
  • Наран ургах шингэх: 08:28-17:22
  • Үс засуулбал: Эд малын гарлагатай
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
Аргын тооллын 1 сарын 19, Адъяа гараг. Билгийн тооллын 18, Их морь одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 8 цаг 28 минутад мандан, 17 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, ажил үйл эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

<< 2017 он, 08 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр