Дорнын зурхай

2014-01-18

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-01-18 . Бямба гараг
  • Билгийн тооллын: 17. Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
  • Наран ургах шингэх: 08:29-17:21
  • Үс засуулбал: Өнгө зүс доройтно
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Аргын тооллын 1 сарын 18, Санчир гараг. Билгийн тооллын 17, Үнэг одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 17 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

<< 2017 он, 08 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр