Дорнын зурхай

2014-01-15

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-01-15 . Лхагва гараг
  • Билгийн тооллын: 15. Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр
  • Наран ургах шингэх: 08:32-17:18
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
Аргын тооллын 1 сарын 15, Буд гараг. Билгийн тооллын 15, Өглөгт охин одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

<< 2017 он, 05 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр