Дорнын зурхай

2014-01-14

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-01-14 . Мягмар гараг
  • Билгийн тооллын: 14. Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр
  • Наран ургах шингэх: 08:33-17:17
  • Үс засуулбал: Эд мал арвидна.
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Аргын тооллын 1 сарын 14, Ангараг гараг. Билгийн тооллын 14, Хэрцгий охин одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 33 минутад мандан, 17 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

<< 2017 он, 02 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр