Дорнын зурхай

2014-01-10

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2014-01-10 . Баасан гараг
  • Билгийн тооллын: 10. Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр
  • Наран ургах шингэх: 08:37-17:13
  • Үс засуулбал: Эрч хүч ихэснэ.
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Авахуй
Аргын тооллын 1 сарын 10, Сугар гараг. Билгийн тооллын 10, Гоё хүүхэн одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

<< 2017 он, 08 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр