Дорнын зурхай

2013-12-31

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР

  • Аргын тооллын: 2013-12-31 . Мягмар гараг
  • Билгийн тооллын: 29. Есөн улаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр
  • Наран ургах шингэх: 8:44-17:07
  • Үс засуулбал: Сүлд тэнэж одно
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Авахуй
Аргын тооллын 12 сарын 31, Ангараг гараг. Билгийн тооллын 29, Гар одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

<< 2021 он, 04 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр