Хүн ганцаардах нь өөрийгөө дотогшоо чимээлж, бодлоо цэгцлэх нэг боломж юм

2022 оны 12-р сар 01-нд 10:14 цагт
Мэдээний зураг,

ГАНЦААРДАЛ

Нэг л ганцаардаад байна уу? Он цагийн урсгалд хажууд хүрээлж байсан хүмүүс алга байна уу? Үүрд л байх юм шиг санаж байсан найзууд, танилуудтай байсан чинь орь ганцаар гутарч сууна уу?

Зүгээр дээ, өөрийнхөө мөн чанарыг эргэцүүлэн бодох, бодлоо цэгцлэх нэг том боломж гэж ойлгоорой.

-Хүн ганцаардах тусам дотогшоо чимээлж, өөрчилж цэгцлэх бодоx санах зүйлээ хардаг нүд юм.

-Зорилго, мөрөөдлөө боловсруулах, амжилтаа ахиулах, хэрхэн яаж амьдрах аргаа дахин хайдаг ухаан юм.

-Өөртөө анхаарал тавих хэрэгтэйгээ, өрөөлийг дүгнэж цэгнэх хором юм.

-Өөрийгөө хөгжүүлэх, өрөөлтэй харьцуулах цаг гарч байна гэж халуун дотноор хүлээн авах боломж юм.

-Өнгөрсөнд тулгуурлаж, ирээдүйд дахин алдахгүйгээ эргэцүүлдэг хугацаа юм.

-Дотроо бугшсан бүхнийг гаргаж хаях уужуухан гэгч нь амьсгал авах салхи юм.

Он цагийн эргэлтэнд таны хажууд хэн нэгэн дахиад л гараад ирнэ. Ганцаардал бол Дахин төрөх боломж юм.

Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.