Ганнам Стайл дууны клипийг үзэгчдийн тоог YouTube тоолж чадахгүйд хүрэв

2014 оны 12-р сар 04-нд 11:28 цагт
Мэдээний зураг,

Өмнөд Солонгосын К-поп урсгалаар дуулж, бүжиглэдэг реппер PSY “Ганнам стайл” дуугаараа дэлхийн хэмжээний од болсон. Түүний дэлхий дахиныг доргиож, хөгшин залуу хэнийг ч болов морь шиг галгиулж чадсан "Ганнам Стайл" дууны клипийг 2012 онд YouTube-д байрлуулснаас хойш бүх цаг үеийн хамгийн олон хүн үзсэн клипээр тодорч, үнэмлэхүй дээд амжилт тогтоогоод байгаа юм. Мөн энэхүү клипэнд лайк өгсөн хүний тоогоор Гиннесийн дээд амжилтыг тогтоогоод байна. 

Харин одоо Ганнам стайл дууны үзэгчдийн тоо YouTube-ийн хүчин чадлаас хэтэрч, тоолж чадахгүйд хүрээд байна. Энэ талаар YouTube албан ёсоор мэдэгдэл гаргажээ. "Бид ганцхан бичлэгийг ийм олон хүн үзнэ гэж төсөөлж байгаагүй. Манай програмын хамгийн дээд тал нь 32 bit integer буюу 2,147,483,647 хүн үзэхээр програмчлагдсан. Харин Ганнам стайл дууны клипийн үзэгчдийн тоо аль хэдийн энэ тооноос давсан тул бид програмдаа дахин шинэчлэл хийхээс өөр аргагүйд хүрлээ" гэж мэдэгджээ. 

Ганнам стайл клипийг үзсэн үзэгчдийн тоог цэг таслалаар хязгаарлах боломжгүй, зүгээр л 2151085980 хүрээд байгаа гэнэ. Энэхүү тоо цаашид яаж уртсахыг хэлэх аргагүй бөгөөд тэр тоог математикийн шинжлэх ухаанд юу гэж нэрлэдэгийг нягтлах хэрэгтэй болно гэж YouTube албан ёсны мэдэгдэлдээ дурджээ. /Илүү дэлгэрэнгүйг: http://www.fuse.tv/2014/12/psy-gangnam-style-youtube-views#sthash.kRsHcxsH.dpuf үзээрэй/

Өдгөө 35 настай дуучин энэхүү дуугаараа Сөүл хотын Ганнам дүүргийн баячуулын амьдралын хэв маягийг шүүмжлэн, шог маягаар дуулж, морины явдал, галгиаг хослүүлэн өвөрмөц маягаар бүжиглэсэн нь асар их амжилт авчирсан юм. Харин PSY өөрөө тэрхүү Ганнам дүүрэгт төрж өссөн байдаг нь дууныхаа утга учрыг жинхэнээр мэдэрч дуулахад тусалснаар дуу олон хүнд хүрсэн нь гарцаагүй. 

Поп гүнж Кэти Пэрри, Бритни Спирс, жүжигчин Том Круйз, НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн  хүртэл түүний хөгжилтэй бүжгийг даган хийж, өөрсдийн твитер хуудсаар дэлгэж байсан. Тэрээр БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр уг дуугаа дуулж бүжиглэсэн байдаг. Мөн Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Мит Ромни компанит ажлынхаа үеэр сонгогчдынхоо өмнө гарч ирэхдээ бүжиглэж, Хятадын нэрд гарсан зураач Ай Вэйвэйгээс өгсүүлээд Филиппин улсын хоригдлууд бүжиглэсэн гээд энэхүү дууны дэлхий дахинд нэр гарсан түүх хязгааргүй юм. 

2014 оны 4-р сарын YouTube жагсаалтыг 2 сая үзэгчийн амжилттай Ганнам Стайл тэргүүлжж, 2-рт Америкийн дуучин Жастин Биберийн "Baby" дуу орж байна. 

PSY-гийн энэхүү олны дунд домог мэт алдаршсан дуунаас гадна түүний албан ёсны хуудсанд 2013 оны 4-р сарын 13-нд тавигдсан Club стилийн хэмнэлтэй Gentleman дууны клипийг 20 цагийн дотор 10 сая удаа үзсэн байдаг нь түүний дараагийн уран бүтээлийг үзэгчид тэсэн ядан хүлээж байдгийн илрэл юм. 

Ц.Мөнхбаяр

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.