
Богд хаант Монгол улс, 1910 оны үед Нийслэл хүрээнд оршин сууж байсан "гадныханы" дүр төрхөөс танилцуулъя. Хорьдугаар зууны эхэн үед Ар Монголыг зорин ирсэн хятад, япон, орос, америк, герман, тангад, түвд гэх мэт зүсэн зүйлийн өнгө төрх, үндэс угсаатай олон мянган хүн Да хүрээгээр орж гардаг байжээ.
Доорхи гэрэл зургууд дээр хар хятадтай суусан Монгол эмэгтэй, ёслолын фрак өмссөн япон, герман, европын иргэд, хятад иргэдийн төлөөлөлийн газар, манж амбаны албан тушаалтнууд гэх мэт өнгө зүс нь эрс ялгарах олон хүн буусан нь сонин.
Түүхийн үнэтэй баримт болох эдгээр зургуудыг "Хумус" гэсэн нууц нэрийн дор гайхамшигтай гэрэл зургууд цуглуулдаг жүүд гаралтай нэгэн орос эрхэмийн хувийн архиваас уйгагүй шилж сонгон та бүхэнд хүргэхийг чармайлаа.
Л. Отгонбат
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.