Цистит буюу давсагны үрэвслийн дийлэнх хувь нь нянгийн буюу халдварын шалтгаантай байдаг

2019 оны 10-р сар 09-нд 09:45 цагт
Мэдээний зураг,

Циститийн эмчилгээ хийсэн ч үр дүнгүй байна уу? Халдварын бус ЦИСТИТ гэж юу вэ?

Цистит буюу давсагны үрэвслийн дийлэнх хувь нь нянгийн буюу халдварын шалтгаантай байдаг. Гэвч халдварын бус шалтгаантай хэд хэдэн ЦИСТИТ-ийн төрлүүд байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Үүнд:

Интерстициаль цистит: ихэвчлэн эмэгтэйчүүдэд тохиолддог ба өмнө нь бөөр шээсний халдварт өвчнөөр олон дахин өвдөх, дутуу эмчлэх зэрэг нь өвчний суурь болдог. Эдгэрэлт нь сэтгэл санаанаас шалтгаалдаг гэж үздэг. Ихэвчлэн даарсан, эсвэл нийтийн бие засах газар орсны дараа болон бэлгийн хавьтлын дараа сэтгэл санаа дагаж үүсдэг. Шөнө их шээх буюу никтури илэрнэ (10-аас дээш удаа ч шээж болно, шинжилгээгээр нян илэрдэггүй )

Эмийн шалтгаант цистит: циклофосфамид, ифосфамид зэрэг химийн эмчилгээ хийлгэснээс үүдэн бий болсон цистит

Туяа эмчилгээний шалтгаант цистит: хэвлийн хэсэгт туяа эмчилгээ хийлгэснээс үүдэн давсагны эд гэмтэн цистит үүсдэг.

Гадны биетийн шалтгаант цистит: удаан хугацаагаар катетр хэрэглэх, умайн ерөндөг, menstrual cup буюу сарын тэмдгийн аяга буруу хэрэглэснээр давсагны салст бүрхүүл гэмтэн үрэвсэж цистит үүсгэдэг.

Image result for цистит

Харшлын буюу Эозинофилын цистит: эмэгтэйчүүдийн угаалгын шингэн, ванны хөөс, эм тарианд харших, эмэгтэйчүүдийн хэрэглэл тампон, нийлэг материалтай болон хэт бариу дотуур хувцас өмсөх гэх мэт гадны шалтгаант болон дотроосоо ууж идсэнээр харшдаг дараахь бүтээгдэхүүнүүд байдаг:

  • Кофе
  • Глутамат натрия ( Үсү, Е621, MSG )
  • Улаан лооль ( хятад)
  • Уксус
  • Кетчуп
  • Майонез
  • Иссэн тараг
  • Айраг
  • Алкоголь ( вино, шар айраг )
  • Цитрусын төрлийн жимс ( нимбэг, жүрж, гоо жүрж, хан боргоцой, лайм, мандарин )
  • Аньс, чацаргана, цангис
  • Халуун ногоотой хоол
  • Шоколад
  • Лаазалсан консерволсон бүтээгдэхүүн
  • Сахар орлуулагч
  • Хэт их давс амтлагч хэрэрлэх
  • Сонгино, сармис, яньшуй, гоньд
  • Өтгөн байхуу цай
  • Давстай бяслаг
  • Торт пирог
  • Төмс
  • Самар

Эдгээр бүтээгдэхүүнүүдийг дархлаа тогтолцоо алдагдсан үед нэг дор хэт ихээр хэрэглэх эсвэл байнга хэрэглэхээр харшил үүсч яг халдварын циститийн үеийнхтэй адил шинж тэмдэг илэрдэг.

Хоёрдогчоор илэрдэг цистит: янз бүрийн өвчний хүндрэлийн үед ( эндометриоз, кроны өвчин, эмэгтэйчүүдийн хавдар, сүрьеэ гэх мэт ) хоёрдогчоор цистит үүснэ.

Image result for цистит

Циститийн ерөнхий шинж тэмдэг:

  • Шээхэд зовиур ихтэй, шээс ихээр хүрэх боловч дуслуулан, тасалдаж шээнэ.
  • Шээх үед шээсний сүв дээр ирвэгэнэж загатнах мэт, дотор зурах мэт өвдөнө.
  • Шээсний үнэр эхүүн, хурц үнэртэй болно
  • Шээс тунадастай болох эсвэл цустай шээх.
  • Хэвлийн доод хэсгээр өвдөнө.
  • (Халдварын шалтгаант циститийн үед халуурч болно)

Эмчилгээ:

Бөөрний хүч чадлыг нэмэх, ерөнхий дархлааг сайжруулах, соронзон орныг тэнцвэржүүлэх, хэт мэдрэг байдлыг засах европ уламжлалт хосолсон эмчилгээ илүү үр дүнтэй байдаг.

Энхмаа эмч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.