
Өнгөрөгч долоо хоногт Холливудын алдарт жүжигчин Брад Пит Лос Анжелосын өмнөд болон төвийн өрхийг хүнсээр хангах төсөлд оролцож, цар тахлын үед орлого багатай айл өрхүүдэд хүнсний тусламж хүргэх ажлыг өөрийн биеэр хийжээ.
Тэрбээр хайрцагтай хүнсний зүйлсийг өөрөө жолоодон хэрэгцээтэй газар нь хүргэж, олон цагийн турш ачиж буулгасан байна.
Одоо 56 настай жүжигчинг хүнс авахаар ирсэн иргэд таниагүй бөгөөд ачаагаа тарааж дуусаад амарч тамхилахаар маскаа авах үед нь л танижээ.
Тэрбээр ажлын хувцас өмсч, маск, нүдний шил зүүсэн байж. Тэрбээр хүнс тарааж байхдаа машиныхаа кабинаас дуу өсгөгч гарган ритмтэй дуу тавин ажлаа урам зоригтой хийж байсан гэнэ.
Дөрвөн цаг гаруй хүнс тараахдаа 2-3 минут тамхи татахаар амсхийж байснаар бусдаар зүгээр суугаагүй гэж оршин суугчид дараа нь ярьжээ.
Түүний энэ үйлдлийг герман гаралтай найз бүсгүй Nicole Poturalski-тай харилцаагаа тасалснаас хойш олон нийтийн өмнө гарсан анхны тохиолдол боллоо хэмээн DailyMail сонинд бичжээ.
Эх сурвалж: DailyMail
Орчуулсан: Ц.Мөнхбаяр
mongolcom.mn
Зочин
(43.242.120.178) 2022-02-03 16:491zqjlr'"(){}<x>:/1zqjlr;9
Хариулах