Нуруун дээр батга гардаг шалтгаан

2018 оны 10-р сар 21-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

Батга нь зөвхөн нүүр төдийгүй нуруун дээр гардаг. Энэ төрлийн батга нь нүүрэн дээр гардаг батгатай ижил чанартай идээт батга, хар батга, цагаан батга, нүхжилт гэх мэт. Зөвхөн нэг шалтгаан нь гэвэл нурууны арьсанд булчирхай, тосны булчирхайнууд их байдаг учир батга гардаг.

Ар талд ийм эмгэг байх нь үнэхээр тааламжгүй мэдрэмж, гэхдээ хувцсаараа далдалж болдог учир нүүрэн дээр гарахаас дээр байдаг. Нуруун дээр гарах батганаасаа салахыг хүсэж байгаа бол нэн түрүүнд яагаад гарч буйг мэдэх хэрэгтэй.

Нуруун дээр батга гарах шалтгаанууд:

1.Өсвөр насны үед даавар нэмэгдэхэд

Өсвөр насанд бэлгийн бойжилт явагдах үед бөөрний дайвар булчирхай, төмсөг, өндгөвч зэрэг эрхтнүүд тестостерон хэмээх даавар ялгаруулдаг.

Энэ даавар эр эм аль алинд байдаг учир батга хүйсээр ялгалгүй гардаг. Үүнээс үзэхэд тестостерон нь биед нефти гаргаж өгөхийн тулд тосны булчирхайг сэрээж өгдөг.

Цаашлаад ялгарсан тос нь үхсэн эс, бактерийг хамаад амьд эс рүү орно. Эцэст нь юу болох нь мэдээж. Гормоны батга нь ихэнхидээ антибиотикаар эмчлэгддэг.

2.Гадаад шалтгаан

-Зарим тохиолдолд нурууны батга нь үргэлж өмсдөг хувцаснаас болж гардаг. Эсвэл 2 мөртэй үүргэвч үүрснээс, зузаан цамц, малгай гэх мэт нурууны арьсыг үрж, халууцуулах эдлэл нь батга гарах том шалтгаанд ордог.

-Хувцсаас гадна фитнесийн тоног төхөөрөмжөөс болж гарч болно. Нурууны арьс үрэгдэж, бактерийг өөртөө наалдуулахад батга гарна. Энэ нь ихэнхидээ спортсмен, мотоцикл унадаг хүмүүс, цэргүүдэд тохиолддог.

-Хувийн ариун цэврийг сайн сахих хэрэгтэй. Биеийн тамирын дараа, заал авсны дараа, фитнессийн дараа усанд орохыг хэзээ ч алгасаж болохгүй. Аль болох даавуун цамц өмсөх хэрэгтэй.

-Мөн урт үснээс болдог. Урт үс нь нурууны арьсыг амьсгалахад саад болдог төдийгүй бактери дамжуулагч болдог.

Нурууны батга эдгэсний дараа сорив үлддэг нь хүмүүсийг маш ихээр шаналгаж байдаг.

Эмчилгээний хувьд:

Эмчилгээ хийлгэхээр хайж байхдаа эмийн болон эмчилгээний гаж нөлөө, үр дүн г.м нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай.

Гадуур батга, сорив арилгах маш олон төрлийн аппарат байдгаас ганцхан л аппаратыг хэрэглэж үзээрэй.

Гэсэн хэдий ч нэг эмчилгээ,  нэг төрлийн эм нь бүх төрлийн батгыг шийдэх боломжгүй гэдгийг санаарай.

Эх сурвалж: beautyad.ru

Д.Золзаяа, mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.