Сингапур болон Японы паспорт дэлхийн хамгийн хүчирхэг паспортоор шалгарлаа

2019 оны 07-р сар 11-нд 13:13 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хамгийн хүчирхэг паспортоор Сингапур болон Японы паспорт шалгарсан байна. www.thehenleypassportindex.com цахим хуудас Олон Улсын Агаарын Тээвэрлэгчдийн холбооны (IATA) өгөгдөл дээр үндэслэн 2006 оноос хойш дэлхийн улс орнуудын гадаад паспортыг хүчирхэг байдлаар нь жагсаадаг болсон ба энэ удаагийн жагсаалтыг Сингапур болон Япон улсын паспорт тэргүүлжээ. Тус хоёр улсын паспорттой иргэн дэлхийн 189 улсад визгүйгээр зорчих боломжтой аж.

Жагсаалтын 2-т дэлхийн 187 улс руу визгүйгээр зорчих боломжтой Өмнөд Солонгос, ХБНГУ болон Финляндын паспорт шалгарчээ.

Пакистан улс гадаадын иргэдэд виз олгох журмаа өөрчилж, Финлянд, Япон, Мальта, Испани, Швейцарь, Саудын Араб зэрэг дэлхийн 50 улс орны иргэдэд цахимаар виз олгодог болгосны ачаар Финлянд улсын паспорт жагсаалтын 2-т бичигдэж чадсан байна.

Japan has held onto the top spot throughout 2019.

Жагсаалтын 3-т дэлхийн 186 орон луу визгүйгээр болон тухайн орны хил дээрээс виз авах боломжтойгоороо Дани, Итали, Люксембургийн паспорт бичигджээ.

5 жилийн өмнө буюу 2014 онд тус жагсаалтыг АНУ болон Их Британийн Нэгдсэн Вант улс тэргүүлж байсан бол энэ удаагийн жагсаалтанд 6д бичигдсэн байна.

Henley Passport Index цахим хуудаснаас гаргадаг тус жагсаалтын 14 жилийн түүхэнд анх удаа Саудын Арабын Вант Улс жагсаалтын эхний 20-д багтаж чаджээ. Тавхан жилийн дотор Саудын Арабын эрх баригчид визгүйгээр зорчих боломжтой улс орнуудын тоогоо хоёр дахин нэмж чаджээ.

Image result for World's most powerful passports

Тэгвэл дэлхийн хамгийн сул паспортоор Афганистан улсын паспорт шалгарсан ба тус улсын иргэд 25-хан улс руу визгүй зорчих боломжтой ба бусад улс орон руу зорчихдоо зайлшгүй виз авсан байх шаардлагатай аж.

Монгол улсын паспортоор дэлхийн 62 улс руу визгүйгээр зорчих боломжтой ба энэ удаагийн жагсаалтын 82-д бичигдсэн байна.

Henley Passport Index жагсаалтыг санаачилсан Henley & Partners компанийн захирал Кристиан Кэлин, "Дэлхийн улс орнууд визийн журмаа хөнгөвчлөх, визгүй болохыг нийгэм эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой гэж үзэх болсон нь энэ удаагийн жагсаалт харуулж байна." хэмээн онцолжээ.

2019 оны хамгийн хүчирхэг паспортууд:

1. Japan, Singapore (189 оронд)

2. Finland, Germany, South Korea (187)

3. Denmark, Italy, Luxembourg (186)

4. France, Spain, Sweden (185)

5. Austria, Netherlands, Portugal, Switzerland (184)

6. Belgium, Canada, Greece, Ireland, Norway, United Kingdom, United States (183)

7. Malta (182)

8. Czech Republic (181)

9. Australia, Iceland, Lithuania, New Zealand (180)

10. Latvia, Slovakia, Slovenia (179)

Хамгийн дорой паспортууд

Зарим орнууд дэлхийн 40 хүрэхгүй оронд хүчин төгөлдөр байдаг байна. Үүнд: 

101. Bangladesh, Eritrea, Iran, Lebanon, North Korea (39 оронд хүчин төгөлдөр)

102. Nepal (38)

103. Libya, Palestinian Territory, Sudan (37)

104. Yemen (33)

105. Somalia (31)

106. Pakistan (30)

107. Syria (29)

108. Iraq (27)

109. Afghanistan (25)

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.