Хүүхдээ аз жаргал дүүрэн өсгөхийн тулд аав ээжийн яаран анхаарах 9 зүйл

2019 оны 06-р сар 12-нд 11:07 цагт
Мэдээний зураг,

ХҮҮХДЭЭ АЗ ЖАРГАЛ ДҮҮРЭН ӨСГӨХИЙН ТУЛД ААВ ЭЭЖИЙН ЯАРАН АНХААРАХ 9 ЗҮЙЛ

1. Хүүхэд санаатай, санаандгүй алдаа хийсэн ямар ч үед ЯАРАН гар далайж хашхиралгүй шалтгааныг нь сонсон яагаад буруу болохыг нь тайлбарлаж харилцан ойлголцож сурах.

2. Хүүхдэдээ амлалт өгчихөөд биелүүлж чадаагүй үедээ ЯАРАН шалтаг хэлж өөрийгөө өмгөөлөлгүй үнэн шалтгаанаа ойлгуулж уучлалт гуйх.

3. Үгүй гэж татгалзсан зүйлийг тань хэчнээн чарлаж нэхсэн ч ЯАРАН бууж өгөлгүй тууштай үгүй байх.

4. Хэчнээн уурлаж бухимдаж хоорондоо маргалдмаар байсан ч хүүхдийнхээ дэргэд ЯАРАН муудалцалгүй хором тэвчих.

5. Хүүхэд ямар нэг зүйлийг өөрөө хийж учрыг нь олох гээд удаан мунгинасан ч ЯАРАН урдуур нь оролгүй хүлээцтэй хандах.

6. Гадны уур бухимдлаа гэртээ авч орохгүйн тулд ЯАРАН хаалгаа таталгүй гүнзгий амьсгаа авч, таныг хүлээх үрсээ төсөөлөөд инээмсэглэн ороорой.

7. Тан руу хандан ярьж байх үед нь ЯАРАН таслалгүй дуустал нь сайн дэмжин сонсож өгөөрэй.

8. Хөршийн мундаг хүүтэй жишиж адилхан болгох гэж ЯАРАН шийдэлгүй, хүлээцтэйгээр өөрийгөө олоход нь туслаарай.

9. Хүүхдийнхээ дэргэд, гэр бүлтэйгээ байхдаа утсаа бага оролдоорой. Түүний оронд хүүхэдтэйгээ ярилцаарай.

Г. Төмөрзаяа

БНСУ-ын Чонбук Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.