Сингапур энэ жилдээ багтаан нисдэг таксиныхаа туршилтыг эхлүүлнэ

2019 оны 04-р сар 15-нд 11:47 цагт
Мэдээний зураг,

Сингапурын иргэний агаарын тээврийн удирдлага 2019 онд буюу энэ жил нисдэг таксиныхаа туршилтыг явуулж эхлэхээр төлөвлөсөн талаар Channel News Asia сувгаас мэдээлж байна.

Нисдэг такси нь гаднаасаа нисдэг тэрэг шиг харагдах ба нисгэгчгүйгээр удирдагддаг нисдэг төхөөрөмжнүүдийн адил зарчмаар бүтээгджээ.

Такси алсын зайн удирдлагын тусламжтайгаар эсвэл бие даан өөрөө хөндлөн байрлалаар хөөрч, буух чадвартай байх ба кабинд нь дээд тал нь хоёр зорчигч багтах аж.

Түүнчлэн нисдэг такси нь 30 хүртэлх километр замыг туулах чадвартай байх ба туршилтыг эхний ээлжинд усан дээгүүр хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: https://ria.ru/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.