Тахианы махыг хэрхэн амттай шарах вэ?

2019 оны 04-р сар 15-нд 16:52 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр өдрийн хоолондоо амтат шарсан тахиа хийж идэцгээе!

Орц: /2 хүн/

300 гр тахианы мах

3 ширхэг төмс 

1 ширхэг чинжүү 

2 хумс сармис

2-3 ширхэг мөөг 

3-4 халбага Оливтой Олейна

1. Төмсөө жижиглэн хэрчээд дээрээс нь Оливтой Олейна 2 халбага, өөрийн амталгаагаар давс болон ногоо амтлагч хийж холино.

2. Хэрчиж амталсан төмсөн дээрээ Тахианы махаа болон чинжүү, мөөг, сармисаа хийгээд 1-2 халбага Оливтой Олейна, Тахианы мах амтлагч, давс, перц-г өөрийн амталгаагаар хийж холино. 

3. Шарах шүүгээгээ 190С-д халаагаад 45 минут тахиагаа хийж болгоно.

Kitchen Mongolia

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.