Солонгосын дуучдын шуугиант хэрэг буюу Дантокбан бүлэг

2019 оны 04-р сар 15-нд 09:32 цагт
Мэдээний зураг,

Дуучин Син Ри, Жон Жүн Ён болон нууц бүлгийн гишүүд 2016 оноос хойш бүтэн 3 жилийн турш нэртэй жүжигчид болон жирийн охидод хүчтэй нойрны эм, мансуурагч бодис архинд хийн уулгаж ухаангүй үед нь бэлгийн ажил хийсэн бичлэгээ бие биедээ явуулж байсан нь тогтоогдон мөрдөн байцаалтын шатанд явж байна.

Энэ нууц бүлэг яаж илчлэгдсэн бэ?

Солонгосын өмгөөлөх холбооны гишүүн нэгэн өмгөөлөгчид маш нууцын зэрэглэлтэй нэгэн дугтуйтай бичиг ирсэн байна. Тухайн дугтуйг задлахад дотроос нь хоёр хувилсан утасны бичлэгүүд байсан бөгөөд нэгийг нь устах магадлалтай учраас хувилсан гэсэн нэрээ нууцалсан хүнээс ирүүлсэн бичлэг байжээ.

Related imageЭнэ бичлэгт Солонгосын нэртэй дуучид байсан бөгөөд ойролцоогоор 10 бичлэгийн нууц задарсан юм. Энэ бүлгийг толгойлж байсан хүн бол дуучин Син Ри бөгөөд түүний үгээр байдаг бусад дуучид 3 жилийн турш нууц бүлэгтээ маш олон бусармаг бичлэг дамжуулан үзэж байсан нь тогтоогдсон ч үүнээс албан ёсны 10 аад бичлэгийг эд мөрийн баримт болгон илрүүлээд байгаа юм байна.

Син Ри бүлгийн бусад гишүүддээ утсаа соль, бүлгээс бүгд гар гэх мэтээр тушаадаг байсан ч нууц бүлгээс дуучин Жон Жүн Ён огт гараагүй ганцаар үлддэг байв. Хэрвээ бүгд гарсан бол энэ хэрэг цаашид олон жилээр нууц байдалд үйл ажиллагаагаа явуулж болзошгүй байжээ.

Бүлгийн 6 гишүүний хоёр нь бичлэг хийдэг 4 нь ухаангүй болсон охид бүсгүйчүүдийг ашигладаг байсан нь тогтоогдсон байна. Эндээс 3 жилийн туршид энэ олон охид бүсгүйчүүл яагаад чимээгүй байв гэсэн асуулт гарах ёстой юм.

Гэтэл бүлгийн гишүүд архидалт цэнгээн зохион байгуулж охидтой хамт байхдаа нэг нь архи болон ундаанд нь GHB гэгч мансууруулагч бодис сэм хольдог байсан бөгөөд үүнийг уусан бүсгүйчүүд сэргэсний дараа урд өдрийнхээ болсон процессыг огт санадаггүй байсан гэнэ.

Үүнд Солонгосын нэртэй жужигчин, дуучин бүсгүйчүүл хүртэл өртсөн бөгөөд нууц бүлгийхэн аливаа асуудалд холбогдохоос сэргийлж бичлэгийг өөрсдөө үзснээр хаадаг байсан хэмээж байна.

Харин энгийн болоод дуучдын шүтэн бишрэгч охидын бичлэгийг арилгалгүй үлдээдэг бөгөөд ямар нэг гомдол ирэх үед нетэд тараана хэмээн сүрдүүлсэн удаа байгаа гэжээ.

Аливаа бичлэг бүрэн устатлаа 5 жилийг үддэг бөгөөд охид эмэгтэйчүүдийг дарамтлан айлгах нэгэн төрлийн сүрдүүлэг болдог юм байна.

Р.Сайхан-Уул

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.