Хэвлийн хэсгийн өөхөө яаж хайлуулах вэ?

2019 оны 04-р сар 15-нд 17:38 цагт
Мэдээний зураг,

Хэвлийн хэсгийн энэ өөхийг яаж хайлуулахыг тайлбарлахын өмнө товч яаж үүсэн бий болдгийг тайлбарлая. Зөвхөн үүнийг мэддэг болсон үед дахин бий болгохоос сэргийлж чадна.

Хэвлий хэсгээр өөх хуримтлагдах:

1. Сахар (хурдан шингэдэг нүүрс ус) болон ханасан тос хоёр агуулсан бүтээгдэхүүн нэг дор хэрэглэснээс. Жишээ нь торт, cake, пизза болон бургер орно.

2. Хөдөлгөөн багадсанаас. Та өдөрт хэдэн алхам хийж байна? Жишээ нь: Өдөржингөө дэлгэцийн ард хөдөлгөөнгүй сууж ажиллаад залгуулаад гэртээ бас нэг дэлгэцийн ард сууж кино үзэх.

3. Алкохол болон тослог зүйлийг хамт хэрэглэх. Жишээ нь: Шар айраг уунгаа шарсан төмс идэх.

Дээрхи зүйлүүдийг та хэрэглэдэг эсвэл хэрэгжүүлдэг бол дотор өөхлөлт маш хурдан явагдана.

Дотор өөхөө хайлуулах:

1. Хоолныхоо идэж буй хэмжээг 30%-аар багасга. Том аягаар дүүрэн иддэг бол 70% л дүүргэж ид.

2. Аль болох удаан шингэдэг нүүрс ус (овёос, будаа) хоолны хэрэглээндээ хэвшүүл. Сахар орсон бүх бүтээгдэхүүнээс татгалзаж сур.

2. Биеийн хөдөлгөөний хэмжээгээ ихэсгэ. Өдөр болгон оройн хоолны өмнө эсвэл дараа 30-45 минут алх эсвэл хөнгөн гүй. Бэлтгэл хийж эхэлвэл өшөө сайн хайлна.

3. Алкохол аль болох бага хэрэглэ. Хэрэглэвэл тостой зүйл битгий дагуулж ид.

Хамгийн гол нь энэ танаас тэвчээр шаардана. Олон жил зөв зохисгүй хооллоод ийм өөхийг бий болгочоод хэдхэн хоногийн дотор хайлуулна гэж яарч болохгүй. 

Б.Билгүүн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.