Дэлхийн хамгийн аюулгүй орон Исландын тухай сонирхолтой баримтууд

2019 оны 05-р сар 28-нд 09:02 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хамгийн аюулгүй улсуудын жагсаалтыг жил бүр гаргадаг. Цэргийн мөргөлдөөн үүсэх магадлал, иргэний аюулгүй байдлын аюулын түвшин, эдийн засгийн хөгжлийн түвшин, байгалийн гамшиг тохиолдох магадлал зэрэг шалгуур нь тус жагсаалтыг гаргах үндсэн шалгуурууд нь болдог.  

Энэхүү жагсаалтын нэгдүгээр байрт Исланд улс орж, дэлхийн хамгийн аюулгүй улсаар шалгарчээ. Харин Швейцарь улс хоёрдугаар байрт бичигдэж, Финланд улс гуравдугаар байрт орсон байна.

Дэлхийн хамгийн аюулгүй орон Исландын тухай сонирхолтой баримтууд

Исланд улс, дэлхийн хамгийн сийрэг хүн амтай орны нэг юм. Хүн амын дундаж нягтрал нэг квадрат километр нутагт 3 хүн оногддог аж. Ийм учраас замын уулзвар дээр найрсаг харилцаагаа илэрхийлэн бүгд найз нөхөд мэт эелдэг мэндчилэн өнгөрдөг.

Улс орны хөгжил, хүмүүсийн амьдралын нарийн ялгаа хэд хэдэн байна. Исландчууд өндөр насалдаг. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт - 81,  эрэгтэй - 76. Энэ оронд өнөр настан олон тул 100-110 настанг хараад гайхах явдал үгүй юм.

Исландчууд сүсэг бишрэл ихтэй. Исланд улсад цэргийн арми байхгүй. Зөвхөн эргийн харуул, цагдаа галт зэвсэг эзэмшдэг.

Исландчууд - идэвхтэй интернэт хэрэглэгчид юм. Бүх иргэд "Facebook"-д бүртгэлтэй. Мөн тэд үндэсний вэб сайт "Íslendingabók" ийн Бьорк хуудсанд гэр бүлийнхээ удмын олон үеийг тодорхой бичин хадгалсан байдаг тул хамаатан саднаа мэдэж чаддаг. Бьорк гэдэг үг "хус" хэмээн орчуулагддаг боловч Исландчууд албан ёсны үг хэмээн ойлгодог.

Image result for iceland traditional clothesИсландын Үндэсний хувцас - хоолойтой ноосон цамц. Дулаан, зөөлөн хонины ноосон хувцсыг их хэмжээгээр экспортлодог.

Исландад аялсан жуулчдын хамгийн дуртай хоол - Хакарл. Акулын шинэ мах. Харин удсан махнаас хортой аммиак ялгардаг учир зөвхөн шинэ агнуурын акулын махаар энэ хоолоо хийж зочдоо дайлдаг. Мөн хонины гуя, сүүн хүчил, амттай хоолондоо ордог байна.

Исландчууд адуу тэжээхийг хориглодог.

Исландын оршин суугч хүн бүрт (үүнд нярай хүүхэд орно) 2.5 автомашин оногдож байна.

Халуун, хүйтэн ус нь Исландын нутаг дэвсгэрт байх цэвэр гүний бүлагтай холбогддог учир цэвэршүүлэх шаардлагагүй гэж үздэг. Гэхдээ хүхэрт устөрөгч ялгаруулдаг.

МЭӨ 9-р зуунаас энэ цаг үед уламжлагдаж ирсэн газар бол Исландын арал юм.

Исландчууд овоггүй Нэрийн хойно зөвхөн "COH" буюу "ДОТТИР" - төгсгөл залгана. 

Шинээр төрсөн хүүхдийн нэр эрх бүхий байгууллага болон бүртгэлд зөвшөөрсөн нэрийг өгөх ёстой.

Исландын дөрөв дэх Ерөнхийлөгч - Вигдис Финнбогадоттир (Vigdis Finnbogadóttir) - дэлхийн хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болсон байна.

Р.Сайхан-Уул

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.