2019 оны 03-р сар 14-нд 18:37 цагт

12 настай Энэтхэг хүү Лидиан Надхасварам нэг сая ам.долларын эзэн боллоо

Дэлхийн шилдгийн шилдэг авьяастнуудын өрсөлдөөн “The World’s Best” шоу өндөрлөж, төрөл бүрийн авьяастай шилдэг оролцогчдоос төгөлдөр хуур хөгжим тоглодог 12 настай Энэтхэг хүү Лидиан Надхасварам онцгойрч нэг сая ам.долларын эзэн боллоо.  

Уг шоуны хамгийн хүчтэй оролцогчдын нэг Казакстаны залуу дуучин Димаш Кудайберген финалын шатны үзүүлбэрээ үзүүлснийхээ дараа өөрийн хүсэлтээр тэмцээнээс гарч байгаагаа зарлажээ. Тэрбээр уг шоуны финалын шатанд шоуны ялагч  Энэтхэгийн 12 настай төгөлдөр хуурч Лидиан Надхасварам болон Казакстаны Даниелия Тулешова нартай тунан үлдээд байсан юм.

Өдгөө 25 настай чадварлаг дуучин Димаш “Үнэхээр гайхалтай байлаа. Шүүгчдэдээ баярлалаа. Та бүхний өмнө өөрийн үзүүлбэрээ үзүүлнэ гэдэг бол миний хувьд нэр төрийн хэрэг. Өнөөдөр би маш гайхалтай авьяастай хоёр хүүтэй өрсөлдөж байна. Тиймээс намайг энэхүү тэмцээнээс албан ёсоор, өөрийн хүсэлтээр гарахыг минь зөвшөөрөхийг хүндэт шүүгчдээсээ хүсч байна” хэмээн хэлжээ.

Түүний энэ мэдэгдэл шоуны шүүгчдийг цочролд оруулж, заримыг нь уурлуулсан байна. Тус шоуны үндсэн гурван шүүгчдийн нэг Рью Пол түүнийг шоуг үл хүндэтгэлээ хэмээн шүүмжилжээ. Харин орон орноос хүрэлцэн ирсэн 50 дэд шүүгчийн нэг Казакстан улсын шүүгч “Залуу хойч үедээ боломж олгож, залуу авьяастныг дэмжих нь маш том соёл” гэж Димашийн шийдвэрийг хүндэтгэж байгаагаа илэрхийлжээ.

Дашрамд дурдахад, уг тэмцээнд Монгол Улсаас “Авьяаслаг Монголчууд” шоуны 2016 оны шилдэг оролцогч О.Энх-Эрдэнэ амжилттай оролцож шилдэг 13 оролцогчийн нэг болсон.  Түүний гол өрсөлдөгч нь Казакстаны дуучин Димаш Кудайберген гэж үзэгчид дүгнэж байсан юм. Харин тэрбээр тэмцээний ялагч болсон Энэтхэгийн төгөлдөр хуурч хүүтэй оноолт тааран өрсөлдөж 10 оноогоор ялагдаж тэмцээнээс хасагдсан. Мөн энэхүү тэмцээний дэд шүүгчдийн эгнээнд Монгол улсаас рэппер, продюсер О.Баярсайхан буюу Rokit Bay  багтаж байгаа юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (184.146.94.24) 2019-03-15 12:24
      • 0
      • 0

      Dimash barag avah gazar bsan shdee uul ni

      Хариулах

    • цэцэгмаа

      (150.129.142.129) 2019-03-15 05:48
      • 0
      • 0

      Авъяаслаг хөдөлмөрч гайхалтай хүүгийн урлагийн зам дардан байх ээ амжилт

      Хариулах