Грэмми-2019: “This is America” шилдгээр шалгарлаа

2019 оны 02-р сар 11-нд 14:53 цагт
Мэдээний зураг,

Чайлдиш Гамбино дуучны This is America дуу Америкийн хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслол Грэммигийн шилдэг дуугаар шалгарчээ. Чайлдиш Гамбино нэрийн доор дуулдаг Америкийн жүжигчин Доналд Гловер Грэммигийн 61 дэх удаагийн шагнал гардуулах ёслолд оролцохоос татгалзсан учраас түүний шагналыг дууны аяыг зохиосон Людвиг Геренсенд гардуулжээ.

Түүнчлэн This is America дуу Оны шилдэг дуу, Шилдэг клип, Шилдэг рэп дуу төрөлд Грэммигийн шагналыг тус тус хүртсэн байна. Лос Анжелес хотын Стэйплс цэнгэлдэхэд болсон шагнал гардуулах ёслолыг дуучин Алиша Кис хөтөлж, ёслолын үеэр хоёр төгөлдөр хуураар зэрэг тоглосон нь үзэгчдийг гайхшруулж чадсан юм.

Alicia Keys

Грэмми шагнал гардуулах ёслолын Шилдэг цомгоор кантри дуучин Кэйси Масгрэйвсийн Golden Hour шалгарсан бол Шилдэг шинэ уран бүтээлчээр дуучин Дуа Липа шалгарчээ.

Janelle Monae
Diana Ross at the Grammys
 
Katy Perry, Dolly Parton and Kacey Musgraves perform "Here You Come Again"

Эх сурвалж: CNN

С.Энхзаяа, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.