2020 оны Токиогийн олимпын медалийг хоёр дахь түүхий эдийн хаягдлаар хийнэ

2019 оны 02-р сар 11-нд 09:41 цагт
Мэдээний зураг,

Токио 2020 зуны олимп 2020 оны 7 сарын 24-с 8 сарын 9-ний хооронд Японы Токио хотноо зохиогдох гэж байна. Токио хот 2013 оны 9 сарын 7-нд Аргентиний Буэнос-Айрес хотод болсон ОУОХ-ны 125-р чуулганаар тус наадмыг зохион байгуулах эрхийг авсан.

Токио хот 1964 оны зуны олимпийг зохион байгуулж байсан бөгөөд олимпын наадмыг хоёронтаа зохион байгуулсан Азийн анхны хот болох юм. 2020 оны Токио олимпын медаль хийхээд зориулж иргэд өөрийн хуучин гар утас, нөүтбүүк зэргийг хандивлаж байгаа бөгөөд энэхүү төсөл нь 2017 оноос хэрэгжиж эхэлсэн. Нийт 30,3 кг алт, 4,100 кг мөнгө, 2,700 кг хүрэл цуглуулах зорилт тавьжээ. 

Энэхүү төслийн хэрэгжүүлэгчдийн үзэж байгаагаар энэ оны 3-р сард төлөвлөгөөний дагуу бүх металлыг цуглуулж амжихаар байгаа юм. Өнгөрсөн 6-р сард "хүрэл" 100 хувь цугларсан. Харин 10-р сарын байдлаар "шар алт" 90 хувиас илүү, "мөнгө" 85 хувиас илүү цугларсан байна.

Токио 2020 оны олимпын медалийн загварыг энэ оны сүүлээр зарлах юм байна. Дахин боловсруулах металлыг ард иргэд болон аж үйлдвэрүүдээс цуглуулсан бөгөөд 2018 оны 11-р сарын байдлаар нийт 47,488 тонн хаягдал цугларсан байна.

Ард иргэдийн хандивласан металл хаягдлаас зуны олимп, болон пара олимпын медаль хийх түүхий эд гарган авахад хангалттай гэж Токиогийн 2020 оны олимп зохион байгуулах хороо мэдэгдлээ. 

2016 оны Риогийн олимпын наадмын үеэр олимпын медалийн 30 хувийг мөн дахин боловсруулах металиас гарган авч байсан юм.

Эх сурвалж BBC

Орчуулсан: П.Одонтунгалаг, mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.