“Гамлет”-ийг эмэгтэй жүжигчин Л.Эрдэнэ-Очир амилуулна...

2018 оны 10-р сар 11-нд 08:52 цагт
Мэдээний зураг,

Английн суут жүжгийн зохиолч Уильям Шекспирийн "Гамлет" эмгэнэлт жүжгийг нэг хүний жүжиг буюу монодрам болгон найруулан тавихаар болжээ. Энэхүү нүсэр тавилттай, ажиллагаа шаардсан, алдартай жүжгийг нэг хүн тайзнаа амилуулна гэдэг мэргэжлийнхний болон үзэгчдийн сонирхлыг эрхгүй татаж буй юм. Жүжгийн ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал ажиллаж буй бөгөөд "Гамлет"-ийг жүжигчин Л.Эрдэнэ-Очир амилуулах ажээ.

Жүжгийн хөгжмийн зохиолчоор Г.Онон, зураачаар Т.Болортүвшин, дууны найруулагч Д.Баярхүү, гүйцэтгэх продюсер Б.Гантигцэцэг болон "Green entertainment"-ийн уран бүтээлчид ажиллаж буй юм. "Гамлет" монодрам аравдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд "Корпорэйт конвеншн" төвийн тайзнаа тоглогдоно.

Тасалбарыг ticket.mn болон 1900-1800-аар захиалах боломжтой юм.

Уильям Шекспир “Гамлет” зохиолдоо Английн нийгмийн амьдралыг дүрсэлж, энэ үеийн Английн хамаг бузар булхай болгоныг нэг дор үзүүлсэн байдаг. Энэхүү жүжигт гол дүр Гамлет, түүний авга ах Клауди, эх Гертугта, хайрт бүсгүй Опелиа болон ядуу оюутан Гродизя Лиарт нарын үйл явдал гардаг билээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.