Автомашины агаар шүүгчийг тогтмол солих шаардлагатай юу?

2018 оны 09-р сар 14-нд 14:15 цагт
Мэдээний зураг,

Агаар шүүгч нь хөдөлгүүр агаар сорох үед тоос шороог шүүж шатах хоолойд цэвэр агаар дамжуулах үүрэгтэй.

Агаар шүүгчийг солихгүй удсанаар автомашины моторын хүч буурч, шатахуун зарцуулалт ихэсдэг.

Шатахууныг хөдөлгүүрт бүрэн шатааж дуусгахын тулд түүнд ашиглагдаж буй агаарын хэмжээ нь шатахуунаасаа хэд дахин их байдаг.

Тиймээс агаар шүүгчийг солихгүй удсанаар бохирдсон тоосонцор хөдөлгүүрт орж хөдөлгүүрийг гэмтээх нөхцөл бүрддэг.

Манай Монголын цаг агаар, уур амьсгалд 10,000- 15,000 км тутамд автомашины агаар шүүгчийг солих шаардлагатай байдаг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.