Тархины судасны эмгэг гэж юу вэ?

2018 оны 08-р сар 10-нд 15:26 цагт
Мэдээний зураг,

-Хүмүүс тархины судасны эмгэгийн талаар ойлголт багатайгаас болж цаг хугацаа ихээр алддаг. Тархины судасны эмгэгийн эмчилгээний чиглэлээр мэргэшсэн "Хана" нэгдсэн эмнэлгийн Тархи судасны төвийн дарга Жу Гён Ил-тэй хийсэн сонирхолтой ярилцлагыг уншина уу.

-Тархины судасны эмгэгийн нийтлэг өвчлөл гэж юу вэ, мөн шинж тэмдгүүд нь хэрхэн илэрдэг вэ?

-Тархины судасны эмгэг нь цус харвалттархинд цус хуралттархины судасны нарийсал гэх мэт төрлүүдтэй байдаг. Тархины судасны эмгэгээр өвчилсөн тохиолдолд нүүр, ам, нүд, хөл, гар болон биений хэсэгт саажилт үүсэх, мэдрэлийн эмгэг үүсэх төдийгүй ухаан алдах, хэл ярианы эмгэг үүсэх магадлалтай байдаг. Гэвч аймшигтай зүйл нь дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмчилгээ хийлгэсэн ч үр дүнд хүрэхгүй байх нь олонтоо.

-Тархины судасны эмгэгийн эмчилгээ хийх АЛТАН ЦАГ буюу golden time-ийн талаар?

-Тархины судасны нарийслын үед шинж тэмдэг илэрснээс хойш 4 цагийн дотор эмнэлгийн тусламж авч, судас сэргээхтэй холбоотой эмчилгээ авах боломжтой бөгөөд оройтлоо гэхэд 6 цагийн дотор эмнэлэгт хандаж байж эмчилгээ авах боломжтой. Тиймээс тархины судасны нарийсал үүсэн шинж тэмдэг мэдэгдсэнээс 6 цагийн доторх хугацааг АЛТАН ЦАГ нэрлэдэг. Тархины цус харвалт, цус хуралт үүсэх тохиолдолд тархины эд эсэнд аль хэдийн гэмтэл учирсан байдаг тул цус харвалтыг багасгахын тулд даралт буулгах болон шаардлагатай тохиолдолд мэс засал хийх боловч хугацаа алдсан байх нь олонтаа. Тиймээс аль болох хугацаа алдалгүй эмчилгээ авах нь дагалдах гаж нөлөөг багасгахад тусална.

-Тархины хавдартай Монгол, Казахстан, Хятад зэрэг орнуудын хүмүүс ихэвчлэн ямар өвчнөөр ямар эмчилгээ авдаг бэ?

-Тархины аневризмтай өвчтөнд coiling тавих, хавдрыг тэжээх судсыг боох клип (clipping) мэс засал, удаа дараалан давтамжтайгаар таталт өгөх буюу ухаан алдалт зэргээр илэрсэн хялгасан судасны гажгийг арилгах зэрэг хэд хэдэн мэс засал хийж байсан тохиолдлууд байсан бөгөөд хагалгааны дараах хүндрэлгүй эмчилгээний үр дүн сайтай эмнэлгээс гарсан.

-Таны эмчилгээнд цусны урсгал солих стент эмчилгээ гэж байна. Үүний давуу тал нь?

-Цусны урсгал солих стент нь одоог хүртэл эмчилгээний үр дүн муутай аневризм эмчлэхэд хэрэглэдэг арга бөгөөд сайн тал нь өдийг хүртэл удаан хугацаанд хийгдсэн эмчилгээ бөгөөд маш аюулгүй, үр дүнтэй болдог. Өөрөөр хэлбэл эмчилгээнээс хамаарсан хавсарсан өвчний эрсдэл бага, дахин давтагдах эрсдэл мөн бага байна гэсэн үг юм. Гэхдээ энэ нь төгс эмчилгээ биш учраас ямар өвчтөнд ямар эмчилгээ хийхийг тодорхойлж тохируулах хэрэгтэй.

-Шинж тэмдэгийг мэдсэнээр тархины судасны эмгэгээс урьдчилан сэргийлэхэд тус болдог. Энгийн хүмүүс мэдрэхэд илүү тодорхой шинж тэмдгүүдээс дурдвал?

-Нийтлэг шинж тэмдгүүд нь толгой эргэх, нэг талын хөлний хүч сулрах юм уу үе үе мэдээ алдах, аливаа зүйл 2 болж харагдах, хараа нарийсах, мөн хэлэх гэж байсан үгээ мартах, хэлсэн ч хэл орооцолдох зэрэг шинж тэмдгүүдийг нэрлэж болно.

Тархины судасны эмгэгээс ямар аргаар сэргийлэх вэ?

-Үүнээс сэргийлэх арга гэвэл дасгал хөдөлгөөн тогтмол бөгөөд чанартай хийх хэрэгтэй. Стресс ихтэй үедээ архи уух, хэтрүүлж идэхийн оронд дасгал хөдөлгөөн тохируулан хийж байвал маш сайн үр дүнтэй. 40-өөс дээш насныхан жилд нэг удаа эрүүл мэндийн шинжилгээ өгч тархиныхаа байдлыг мэдэж байх шаардлагатай.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.