"Ханиадны вакцин"-ы талаар таны мэдэх хэрэгтэй 4 зүйл

2019 оны 12-р сар 02-нд 12:25 цагт
Мэдээний зураг,

Асуулт 1: Ханиадны вакцин гэж яг юу вэ, 1 жилийн турш бүх ханиаднаас сэргийлдэг үү?

Хариулт: Бидний ханиадны гэж нэрлэдэг вакцин нь үнэндээ Томуугийн эсрэг вакцин юм. Тухайн жил дэгдэлт өндөр байх магадлал бүхий томуугийн вирусуудын эсрэг гаргаж авсан вакцин юм, Иймээс жил бүр вакцины найрлага өөрчлөгдөж байдаг.

Тиймдээ ч вакцин хийж буй газрууд 2017-2018 оны улирлын томуугийн гэж зар тавьсан байгаа юм. Дээр дурьдсанчлан энэ нь томуугийн эсрэг вакцин тул бусад төрлийн амьсгалын цочмог халдвар үүсгэх вирусуудаас хамгаалахгүй тул огт ханиад хүрэхгүй гэсэн үг биш юм. Гэхдээ сайн мэдээ нь томуу маш хүнд хэлбэрийн ханиадны төрөл тул та хүүхдээ хүнд ханиаднаас хамгааллаа гэсэн үг юм.

Асуулт 2: Ямар хүүхдүүд хийлгэж болох вэ?

Хариулт 2: 6 сараас доош настай, өмнө нь өөр төрлийн вакцин хийлгээд таталт өгч байсан, ХДХВ-н халдвартай, өндөгний харшилтай болон өндөр халуурсан бусад цочмог халдварт өвчнүүдээр өвдсөн зэрэг тохиолдлуудаас бусдад зөвшөөрөгддөг. Гэхдээ мэдээж эдгээрээс өөр хүүхдийн тань эрүүл мэндтэй холбоотой бусад асуудлаар вакцин хийлгэхдээ эргэлзэж байгаа бол эмчтэйгээ заавал ярилцаж шийдэх нь зөв.

Асуулт 3: Вакцины дараа хүндрэл урвал гардаг уу?

Хариулт 3: Энэ бол мэдээж хүүхдийн биеийн онцлогоос шалтгаалах боловч ихэнх хүүхдэд урвал илрэх нь бага байдаг. Бага зэрэг халуурах, ханиалгах зэрэг тухайн өвчний шинж тэмдгүүд бүдэг илэрч болдог. Харин вакцинаас 3 хоногоос хойш өндөр халуурах, вакцин хийсэн газар хавдаж улайх, идээлэх гэх мэт урвал илэрвэл эмчид хандана.

ханиадны вакцин зурган илэрцүүд

Асуулт 4: Ханиадны вакцин хатгааны вакцин 2 ижил үү?

Хариулт 4: Дээр хэлсэнчлэн ханиадны вакцин гэж нэрлээд байгаа нь томуугийн "вирусын эсрэг" бол хатгааны вакцин гэдэг нь уушгины хатгалгааны түгээмэл үүсгэгч болох пневмококк хэмээх "нянгийн эсрэг" вакцин юм. Тиймээс Хатгааны вакцинаа хийлгэхэд ч илүүдэхгүй.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.