Өтгөн гадагшлуулах, биеийг хоргүйжүүлэх, цус шингэлэх үйлдэлтэй бууцайн холимог

2018 оны 11-р сар 11-нд 08:56 цагт
Мэдээний зураг,

Өтгөн гадагшлуулах, биеийг хоргүйжүүлэх, цус шингэлэх үйлдэлтэй бууцайн холимогийн жор

БУУЦАЙТАЙ НОГООН ХОЛИМОГ /Green Smoothie/ 

Илчлэг – 165 ккал

Ашиг тус:

• Эслэг эхээр агуулсан тул гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн нэмэгдүүлэх, өтгөн хатахаас сэргийлнэ.

• Бодисын солилцоог идэвхжүүлж биед хуримтлагдсан хорт нэгдлүүдийг гадагшлуулна

• Амин дэм К ихээр агуулсан учир цус шингэлж зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ.

Орц найрлага: 

• Бууцай – 60 гр / 6 ширхэг нэвч (15 ккал)

• Өргөст хэмх – 150 гр / ½ дунд хэмжээтэй (25 ккал)

• Ногоон алим – 1 ширхэг / дунд хэмжээтэй (95 ккал)

• Лууван – 1 ширхэг / 60 гр (25 ккал)

• Цагаан гаа – 3-5 зүсэм (10 ккал)

• Лемон – 1 зүсэм / ¼ хэмжээтэй (5 ккал)

Хийх арга:

• Угааж цэвэрлэсний дараагаар жижиглэж хэрчинэ

• Холигчинд хийж бүх хэсэгт жигд холигдтол нь эргүүлнэ

Хэрэглэх хэмжээ:

• Өдөрт нэг аяга бууцайн холимогийг өдрийн хоолны өмнө хэрэглэх

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.