Амьдралыг эрс өөрчлөх 23 зөвлөгөө

2018 оны 09-р сар 14-нд 10:03 цагт
Мэдээний зураг,

1. Гадаад хэл сурч эхэл. Ингэхдээ өдөр бүр дор хаяж хагас цаг зарцуулж бай.

2. Өрөөгөө өнжөөд нэг цэвэрлэж бай. Хэрэгтэй хэрэггүй юм бүү хураа, дор бүр нь нэг тийш нь болгож бай.

3. PC тоглоомнооос татгалз. PC толгоомонд донтогсод гариг андуурчихсан мэт хэвийн бус болчихдог нь компьютерийн тоглоом нь хүний аливааг бодитоор хүлээн авах чадварт сөргөөр нөлөөлдөгтэй холбоотой.

4. Түргэн хоол болон эрүүл мэндэд муу хоол хүнснээс бүрмөсөн татгалзаж эрүүл, зөв хооллож эхэл.

5. Өглөө бүр дасгал хийж бай.

6. Өдөр бүр нэг л цагт унтаж, нэг л цагт сэрж сур.

7. Түүнчлэн тогтмол цагаар хооллож байх нь эрүүл мэндэд тустай.

8. Өдөрт дор хаяж 8 цаг унтаж амарч бай. Ингэснээр чи эрүүл саруул, эрч хүчээр дүүрэн явна.

9. Мөнгөө хэмнэж сур. Нэг л өдөр үүргэвчээ үүрээд аялалд гарахад одооноос мөнгөө цуглуулж эхэл. Газар үзэж, нүд тайл. Ингэхдээ аяллын компаниудын багц аяллыг бүү сонго... Хаашаа явж, юу үзэж харахаа өөрөө шийдэж, дураараа аялах шиг сайхан юм гэж үгүй.

10. Зөвхөн сайн сайхан зүйлийг бодож, инээмсэглэж яв. Бүх зүйл санаснаар чинь бүтнэ... итгээрэй.

11. Тэмдэглэлийн дэвтэр хөтөлж, өдрийн турш гаргасан амжилтаа өчүүхэн бага гэлтгүй тэмдэглэж байгаарай. Тэмдэглэлснээ хэсэг хугацааны дараа эргэн хараад чи өөрөөрөө бахархан, улам ихийг хийж бүтээх урам зориг орно.

12. Амьдралаа өөрчлөхөд чинь түлхэц болохуйц ном зохиол уншиж бай. Элдвийн шар хэвлэлд цагаа дэмий үрж, хэрэгтэй хэрэггүй мэдэллээр толгойгоо бүү дүүргэ. Өөрсдийгөө од, элитэд өргөмжлөөд байгаа эрхмүүд юу идэж ууж, юу өмсөж зүүдэг нь хэнд хамаатай юм?

13. Интернетэд өдөрт ганц л цаг зарцуулж бай.

14. Хоол идэхээс 10-15 минутын өмнө аяга цэвэр ус ууж бай. Өдөрт дор хаяж 2 л усыг бага багаар ууж байх нь эрүүл мэндэд тустай.

15. Бие галбираа анхаарч эхэл. Спортоор хичээллэж илүүдэл өөхөө хайлуулж, булчингийн массаа хөгжүүл.

16. Хүсч явдаг зүйлсийг чинь дүрслэн харуулсан зураг олж аваад, ил харагдах газар байрлуул. Хүсч байгаа зүйлээ байнга харж байх нь зорьсондоо хүрэх сэдэл төрүүлж, тууштай байхад чинь дэм болно.

17. Эртнээс хийхээр төлөвлөсөн ч, хойш нь тавьсаар өдий хүрсэн бүх ажлуудаа жагсааж бичээд нэг нэгээр нь хийж эхэл. Төлөвлөсөн ажлуудаа гүйцээх нь яг л өрнөөсөө салах мэт сайхан санагддаг юм... нээрээ шүү

18. Хараал болон амны уншлаг болсон үг хэллэгээс татгалз. Жишээ нь, “Сайн уу? Сонин юу байна даа?” гэхэд “ЮМГҮЙ ДЭЭ” гэдгээ боль... Амны билгээс ашдын билэг гэж зүгээр ч нэг хэлээгүй байх.

19. Өдөр бүр хэн нэгэн хүнд жаахан ч атугай тус хүргэж бай. Ингэхдээ хариу тус бүү хүлээгээрэй.

20. Хүнсэндээ өдөр бүр жимс, ногоо хэрэглэж бай. Агшаасан будаа, чанасан гоймон, нухасан төмс зэргийг боловсруулж болгоогүй шинэхэн жимс, ногоо, самар зэргээр орлуулж бай.

21. Нуруугаа ямагт цэх байлгаж бай. Сүүлийн үед “нурууны суулт, мурийлт” гэх эмгэг газар авах болсон нь олон цагаар буруу сууж, гар утсаа байнга шагайж, бөгтийдөг болсонтой шууд холбоотой.

22. Элдвийн муу зуршлаасаа татгалз. Архи тамхи хорт хавдарт хүргэнэ үү гэхээс биш сайн юманд хүргэж байсан удаагүй.

23. Бусдад магтаалын үг, комплимент байнга хэлж бай... Харин манж зан бүү гарга.

Эх сурвалж: ЦВЛ

Орчуулсан: Өлзийбатын Уянга

2018-05-13

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.